Friday, February 28, 2014

Монгол хэлний нэр зүй

   НЭР ЗҮЙН СУДЛАХ ЗҮЙЛ • Үгийн сангийн бүх үгийг нэрийтгэл нэр, оноосон нэр гэж 2 хувааж болно. • Нэрийтгэл нэр гэдэг нь үгийн сангийн үндсэн үг буюу бүх үг юм. • Харин нэг төрлийн олон зүйлийг ялгаж өгсөн нэрийг оноосон нэр гэнэ. • Аливаа оноосон нэрийн бүтэц, гарал үүсэл, түүхэн өөрчлөлт, нийгмийн үүргийг судалдаг шинжлэх ухааныг нэр зүй гэнэ.

  •  Ямар ямар оноосон нэр байдаг вэ? • • • • • • • • • • Хүний нэр Овгийн нэр Гол мөрний нэр Газар нутгийн нэр Хот суурины нэр Гудамж талбайн нэр Амьтны нэр Ургамлын нэр Тэнгэрийн эрхэсийн нэр Ястан, үндэстний нэр • • • • • • • Тэнгэр бурхадын нэр Гудамж талбайн нэр Орон байрын нэр Компанийн нэр Аж ахуйн газрын нэр Үйлдвэрийн нэр Бүтээгдэхүүний нэр
  •  Судалгааны талаас нь • • • • • • • Хүний нэр зүй Нутгийн нэр зүй Сансрын нэр зүй Амьтны нэр зүй Бурханы нэр зүй Ургамлын нэр зүй Угсаатны нэр зүй • Он цагийн нэр зүй • Усны нэр зүй • Газрын нэр зүй
  •  Оноосон нэрийн үүрэг • Нэрийтгэл ба оноосон нэр аль аль нь нэрлэн заах үүрэгтэй. • Энэ хоёрын хооронд чанарын ялгаа бий. Тухайлбал, цэцэг гэдэг нэрийтгэл нэрийг ЦЭЦЭГ хэмээх оноосон нэр болгож өөрчилж буй чанарын ялгаа гарна. Энд байгалийн цэцэг, хүүхдийн нэр, цэцэгний тухай ухагдахуун 3-ын гурвалсан холбоо үүсч цэцэг хэмээх үгийн сангийн үндсэн утгаа алдаж, хүнийг төлөөлнө.
  •  Нэрийтгэл ба оноосон нэрийн харьцаа • • • • • Нэрийтгэл нэр нь ерөнхий, оноосон нэр тусгай. Нэрийтгэл нэр оноосон нэрээсээ цөөн. Нэрийтгэл нэр юмыг ерөнхийд нь нэрлэнэ. Оноосон нэр бол ялгаж зааж нэрлэнэ. Нэрийтгэл нэр нь ухамсарт тодорхой төсөөлөл бий болгоно. • Нэрийтгэл өөртөө тодорхой мэдээллийг агуулдаг. • Нэрийтгэл нэрийг хэн нэгний дураар өөрчилж болдоггүй.
  •  Үргэлжлэл • Гарлын хувьд нэрийтгэл нэр нь анхдагч, оноосон нэр нь хоёрдогч болно. • Хоёулаа тухайн хэлний хэлзүйн хууль журмын дагуу бүтэж бий болно. • Оноосон нэр нэр, үйл, тэмдэг үгээр байж болох боловч нэршиж тогтдог. • Нэрийтгэл нэртэй бүхэн оноосон нэртэй байх албагүй. • Нэрийтгэл нэр хэлний нэгж бол, оноосон нэр бол хэлэхүйн нэгж юм.
  •  Тооны харьцаанд авч үзвэл • 80,000 толгой үгтэй толинд 120,000 үг хэллэг багтаж байна. • 2.9 сая хүний 83,000 нэр, 1200 орчим овгийн нэр бүртгэгдээд байна. • 220,000 газар нутгийн нэр бүртгэгдээд бна.
  •  Оноосон нэрийн үүсэл • Үгэнд утга, нэрэнд учир бий гэж хэлцдэг. • Монгол оноосон нэрээс гадна гадаад нэр бий. • Оноосон нэр нэрийтгэл нэрээс, мөн оноосон нэрээс үүсэх хоёр замтай. • Нэрийтгэл нэрээс оноосон нэр үүсгэхдээ нэг үгээр эсвэл нийлэмж үгээр нэрлэх гэсэн хоёр үндсэн аргаар үүсдэг.
  •  Нэр үгээр нэрлэх нь • Оноосон нэр нь ард түмний ахуй амьдрал, зан заншил, соёл, ертөнцийг үзэх үзэл, шашин шүтлэгээс хамаарч өөр өөр байдаг. • Монголчуудын хувьд бэлгэдлийн зарчим хамгийн гол зарчим болно. • Үүнд эрүүл энх, сайн, сайхан, хүч чадал, элбэг баян, аз жаргалтай, урт удаан амьдрахыг бэлгэдэж өгдөг. • Бат, Энх, Жаргал, Элбэг, Баян, Баяр, баян, жарга лан, Өлзийт, Өгөөмөр, Буянт, Бүрэн гм.
  •  Нийлэмж үгээр илрэх нь • Нийлэмж үгээр нэрлэх зайлшгүй шаардлага амьдралаас урган гарчээ. • Хүний нэр үүсэх: Уулын нэрээр, ус мөрний нэрээр, аймаг, сум, хотын нэрээр, ястан, үндэстэн улсын нэрээр, овгийн нэрээр, • Газар нутгийн нэр үүсэх: бурхадын нэрээр, үлгэрийн баатруудын нэрээр, домогт хүний нэрээр, жирийн хүний нэрээр гэх мэт.
  •  Оноосон нэрийг зөв бичих • • • • Оноосон нэр нэг мөр байх Ямар ч алдаагүй зөв бичих Толь бичгээр зохицуулах ёстой зүйл Ц.Дамдинсүрэн гуайн 1983 оны “Монгол хэлний үсгийн дүрэм”-д хүний нэр, амьтан, хот суурин, уул ус зэрэг ертөнц дээр ижилгүй юмны оноосон нэрийг том үсгээр эхэлж бичнэ. гэсэн ганцхан дүрэм буй.
  •  Хүний нэрийг зөв бичих • Хүний овог нэр бол тухайн хүнийг нийгэмд ялгаж заах тэмдэг мөн. • Хүний нэр хуулийн этгээдэд тухайн хүнээ төлөөлдөг. Олон янз бичих явдал их бий: • Дагва, Даваг, Давга; Төвшин, Түвшин, • Агваан, Агван, Авгаан; Банди, Бандь, Баньд • Пагма, Пагам; Гарид, Гардь, Гарди, Гард • Ганжуур, Гаанжуур; Банди, Баньд, Бандь
  •  Газрын нэрийг зөв бичих • Газрын нэр судалгааны ном бүтээл, газрын зураг, бусад бичиг баримтад мөн адил элдэв алдаа мадагтай бичигдсээр л байна. • Нутгийн аялгууны нөлөөгөөр эгшиг болон гийгүүлэгч авиа сэлгэх нь их байна. • Нэг нэрийг бүр өөр нэр болгон бичих. • Тийн ялгалын нөхцөлтэй, нөхцөлгүй бичих • Дэвсгэр нэртэй бичигдэж хэлэгдэж байна.
  • УНШИХ МАТЕРИАЛ • “Орчин цагийн монгол хэлний оноосон нэрийн судалгаа”, Ж.Сэржээ, Уб., 2010 • “Орчин цагийн монгол хэлний үгийн сан судлал” Ж.Төмөрцэрэн, • “Монгол хэлний утгазүйн шинжилгээ” Д.Бадамдорж, Уб., 2007 • “Монгол хэлний онол, бүтцийн асуудалд”, П.Бямбасан, Уб., 2006 • “Монгол газар нутгийн нэрийн хэлбэр, утга зүйн судалгаа”, Э.Равдан, Уб., 2004, • “Монгол хэлний үгийн сангийн найруулга зүй”, Д.Отгонсүрэн, Уб., 1998www.slideshare.com монгол хэлний нэр зүйн судлах зүйлсийг хийлээ

No comments:

Post a Comment