Saturday, May 3, 2014

монгол хэлний журамлагдсан үгс

  • 1. 2011 оны 10 сарын 05 өдөр дугаар  "Кирил бичгийн бичлэгийн стандарт тогтоох тухай“Төрийн албан ѐсны хэлний тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.16 дахь хэсэг,”Соѐлынтухай” хуулийн 13 дугаар зуйлийн 2 дахь хэсэг.Кирил бичгийн бичлэгийн стандарттогтоох мэргэжлийн комиссын дүгнэлтийг үндэслэн тогтоох  нь:1. Кирил бичгийн бичлэгийн стандартыг тогтоосон монгол болон гадаад хэлний үгсийг 1,2дугаар хавсралтын ѐсоор,гадаад үгсийн монгол орчуулгыг 3 дугаар хавсралтын ѐсоор баталсугай.2. Бичлэгийн стандартыг тогтоосон үгсийг албан бичиг болон олон нийтэд зориулсан бүхтөрлийн ном,сурах бичиг,мэдээлэл,хаяг,шошгод мөрдөн хэрэглэж байхыг төрийн болонтөрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийн редакциуд,ном хэвлэдэгбайгууллага,бүх шатны сургуулийн багш нар, тэдгээр сургуулийн сурах бичгийгзохиогчид,хянан тохиолдуулагч нар,зар сурталчилгааны агентлагуудад үүрэг болгосугай.

Tuesday, April 15, 2014

монгол хэлний үг бүтэх ёс

  • Үг бүтэх ёсны тухай товч ойлголт Аливаа хэлний бэлэн байгаа материал(бүтээвэр, үг, холбоо үг гэх мэт) дээр тулгуурлан шинэ үг бүтэх арга, хэрэглүүр, зүй тогтлыг судлах хэлшинжлэлийн салбар ухааныг үг бүтэх ѐсны судлал гэнэ. Үг бүтэх ѐсны судлах зүйл нь үүсмэл үг юм.. Авиа сэлгэх арга МХ-ний хөгжлийн үед үг бүтээх үндсэн арга байсан авиа сэлгэх арга нь ОЦМХ-д бүтээлч биш туслах аргад хамаардаг. Жишээ нь: пал, пас, пар, пад; давших, дэвших; цагаан, цэгээн; андуу, эндүү гэх мэт.

монгол хэлний хорших ёс

  • Хорших ёс гэж юу вэ? • Монгол хэлний дэлхийн бусад хэлнээс ялгарах өвөрмөц нэгэн үзэгдэл бол хорших ёс юм. Хорших ёс хэмээх нэгэн сонирхолтой үзэгдэлийг хоршоо үгийн хэмжээнд түлхүү судлаж байснаас хэллэг, хэлц, үгүүлбэр, эх, цогцолборын төвшинд тэр бүр судалсангүй. Хорших ёс гэдэг тэнцэлийг барих монгол ухаан юм. • Бид энэ хичээлдээ хорших ёсны хэвчээ хүрээнд хамаарах зөвхөн хоршоо үг, болон хэллэгийн талаар дурдах юм. • Хоршоо үгийн хувьд бүтэц нь хэдийгээр хоёр зүйл хоршин нийлж бүтсэн гэдэг энгийн логиктой мэт боловч чухам яагаад хоршин хэрэглэдэг нь монгол хүний сэтгэлгээний өвөрмөц онцлогтой холбоотой гэж үзэлтэй. • Энэ нь нүүдэлчин монголчуудын байгалийн ч бай, нийгмийн ч бай аливаа зүйлийг сондгойруулахгүй байх, тэгшлэх, тал алдахгүй байх, хүлээцтэй байх, зэрэг сэтгэлгээний өвөрмөц онцлогтой холбоотой гэж үзмээр.

Sunday, April 6, 2014

мэргэн үгс

Ухаарал хайрлах мэргэн үгс
Онодог алддаг үгнүүд ёстой хаа сайгүй л байна. Авах гээхийн ухаан гэж бий. Түүгээрээ шүүгээд дараах үгсээс өөрт таалагдсаныг тогтоогоод аваарай. Та бүхэнд зориулж буй ухаарал хайрлах үгсээ "Өнөөдөр таны сэлгүйцэж өнгөрүүллсэн өдөр Өчигдөр нас барсан хүний хувьд хэзээ ч олдхооргүй мөч" гэсэн үгээр эхлэе. 
"Мунхаг хүнд таарсан хариулт бол дуугүй байх гэдгийг мэдэж ав" Күнз