Sunday, April 6, 2014

мэргэн үгс

Ухаарал хайрлах мэргэн үгс
Онодог алддаг үгнүүд ёстой хаа сайгүй л байна. Авах гээхийн ухаан гэж бий. Түүгээрээ шүүгээд дараах үгсээс өөрт таалагдсаныг тогтоогоод аваарай. Та бүхэнд зориулж буй ухаарал хайрлах үгсээ "Өнөөдөр таны сэлгүйцэж өнгөрүүллсэн өдөр Өчигдөр нас барсан хүний хувьд хэзээ ч олдхооргүй мөч" гэсэн үгээр эхлэе. 
"Мунхаг хүнд таарсан хариулт бол дуугүй байх гэдгийг мэдэж ав" Күнз

www.slideshare.com
***

"Түймрээс болж үерээс болж хүмүүс үрэгдэж байхыг би харсан.
Харин хүнлэг сэтгэлээсээ болоод хэн нэгэн баларч эрстсэнийг би л лав үзээгүй." / Күнз/

***

Чиний чадаагүйг бусад нь чадахгүй гэж бүү бод. Харин хүний чадсан бүхнийг чи чадах учиртай. /Марк Аврелий /

***

Хүн бүхний найз бол хэний ч найз биш /Аристотель/

***

Зөвхөн унасан хүнийг босгохын тулд бөхийж бай /Эпикур/

***

Бусдад таалагдана гэдэг хуурч мэхлэх томоохон урлаг /Вовенарт/

***

Дуугүй байна гэгч ухааны илрэл биш боловч тэнэг бус гэдгийг харуулна

***

Чамайг хэрхэн угтан авах нь бус үдэн явуулах нь чухал

***

Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авъяас билэгтэн,
суут ухаантны аль аль нь ч гарахгүй. (Д.И.Менделеев)

***

Хүмүүсийн дотоод бололцоо,авъяас чадвар, бүтээлч эрч хүч
гагцхүү хөдөлмөрийн үед илэрч гардаг юм. ( П.М.Машеров)

***

Хөгшрөхийн хамгийн гунигтай нь ирээдүй түүний ард үлдсэнд байдаг. /Сантьаго Ремон-И-Кахаль/

***

Нийгмээс ангид хүн нэг бол бурхан, нэг бол араатан. /Аристотель/

***

Муу, тэр тусмаа өөрт хор уршигтай зүйлийг хийх амархан. Сайн, ашигтай хийх харин даанч хэцүү./Будда/

***

Сайн сайхан зүйл маш их чармайлтын үр дүнд бий болдог. Харин муу зүйл зүгээр л өөрөө гараад ирдэг./Демокрит/

***

Ойр орчныхоо хүмүүст учирсан золгүй явдалд баярладаг хүн хувь заяаны өөрчлөлт хэн бүхэнд нүүрлэдгийг ойлгоогүй мунхаг байна даа./Демокрит/

***

Онч үгсийг хэрэглэвэл үг цөөн, утга агуу болно./Марк Твен/

***

Өдөр бүр ядаж нэг дуу сонсож, уран зураг үзэх буюу мэргэн үг ганцыг ч болов уншиж байх хэрэгтэй./В. Гете/

***

Ардын зан үйл, сэтгэл оюун, суу ухаан нь тэдний зүйр үгээр илэрдэг./Ф. Бэкон/

***

Бусдын үгийг сонсоод байгаа хэрнээ тусгаж ойлгодоггүй хүн таг дүлийтэй ижил."Байгаа мөртлөө байхгүй " хүмүүс гэгдэгчид чухамдаа тэд л болой./Хераклит/

***

Мэдлэгээс өөр хүчтэй зэвсэг гэж үгүй
Бяр чадалтай байх сайхан
Ухаантай байх бүүр ч сайхан /M.Горький/

***

Хүний юм болгон нь нүүр царай, өмссөн хувцас, дотоод санаа сэтгэл нь цөм гоо сайхан сайхан байх ёстой. /Ф.Энгельс/

***

Бардамнал бол дорой хүмүүсийн тайвширал . /Стефан Цвеиг/

***

Аливаа үндэс муутай ажил дампуурлаар дуусдаг . /Ф.Достоевский)/

***


Нөхөрөө ганцаараа байхад нь зэмлэ Олны дунд магт. /И.Гетё/

***

Эд хөрөнгө найз нөхөр биш
Харин найз нөхөр эд хөрөнгө . /Солон/

***

Дурлалгүй бол амьд явж үзээгүй л гэсэн үг . /Петроний/

***

Хайрлана гэдэг хайрласан хүнийхээ амьдралаар амьдархын нэр . /ПьерАбелэр/

***

Хайр дурлал бурханыг ч шархлуулдаг . /Л.Толстой/   

No comments:

Post a Comment