mongolian bible's 2000 word
Хуучин Гэрээ
- Эхлэл 1 1/
Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ. 2 Газар нь ямар ч хэлбэр
дүрсгүй, эзгүй хоосон, гүний гадаргуу дээгүүр нь харанхуй бүрхэж,
Бурханы Сүнс усны мандал дээгүүр элин хальж байлаа. 3 Тэгээд Бурхан —
Гэрэл бий болог! гэсэнд гэрэл бий болов. 4 Бурханыг харахад тэр
гэрэл нь сайхан байв. Бурхан гэрлийг харанхуйгаас салгажээ. 5 Бурхан
гэрлийг өдөр, харанхуйг шөнө хэмээн нэрлэжээ. Үдэш болоод, өглөө
болжээ. Тэр нь анхны өдөр болой. 6 Бурхан — Усан дотор огторгуй бий
болж, усыг уснаас салгаг! гэж айлдав. 7 Тийнхүү Бурхан огторгуйг бий
болгоод, огторгуйн дээрх усыг огторгуйн доорх уснаас салгасанд тэр нь
ёсоор болов. 8 Бурхан огторгуйг тэнгэр гэж нэрлэжээ. Үдэш болоод,
өглөө боллоо. Тэр нь хоёр дахь өдөр бөлгөө. 9 Бурхан — Тэнгэрийн
доорх ус нэг дор хуримтлагдаж, хуурай газар ил гараг! хэмээсэнд тэр
нь ёсоор болжээ. 10 Бурхан хуурай газрыг эх газар, хуримтлагдсан усыг
далай хэмээн нэрлэв. Бурханыг харахад тэр нь сайхан байжээ. 11
Тэгээд Бурхан — Газар дэлхий нялх ногоо, үрт ургамал, үрт жимсний
модыг төрөл төрлөөр нь ургуулаг! гэсэнд тэр нь ёсоор болжээ. 12 Газар
дэлхий нялх ногоо, үрт ургамал, үрт жимсний модыг төрөл төрлөөр нь
ургуулав. Бурханыг
- 4. харахад тэр нь сайхан байжээ. 13 Үдэш
болоод, өглөөболлоо. Тэр нь гурав дахь өдөр болой. 14 Тэгээд Бурхан
—Өдрийг шөнөөс салгахын тулд огторгуйд гэрэлтүүлэгчидбий болог. Эдгээр
нь тэмдэг, дөрвөн улирал, өдөр, жилүүдэдзориулагддаг. 15 Тэнгэр
огторгуйд гэрэлтүүлэгчид байж,газар дэлхийг гийгүүлэг гэсэнд тэр нь
ёсоор болжээ. 16Бурхан илүү том нь өдрийг, арай жижиг нь шөнийг
захирчбайхаар хоёр том гэрэлтүүлэгчийг бүтээв. Тэр бас оддыгбүтээлээ. 17
Бурхан газар дэлхийн гэрэлтүүлэхийн тулд,мөн 18 өдөр, шөнө хоёрыг
захирахын тулд болон гэрлийгхаранхуйгаас салгахын тулд тэднийг тэнгэр
огторгуйдбайрлуулав. 19 Үдэш болоод, өглөө боллоо. Тэр нь дөрөвдэх өдөр
болой. 20 Бурхан — Уснууд амьтдаар дүүрч,жигүүртэн шувууд газар дэлхий
дээгүүр, тэнгэрогторгуйгаар нисэг гэв. 21 Тэгээд Бурхан далай
тэнгисийнаварга том амьтад хийгээд усаар дүүрэн үржин амьдардаг,хөлхөн
хөдлөгч аливаа амьтдыг төрөл төрлөөр нь бүтээв.Бас аливаа жигүүртэн
шувуудыг төрөл төрлөөр нь бүтээв.Бурханыг харахад тэр нь сайхан байжээ.
22 Бурхан тэднийгадислаж, — Өсөн төлжиж, үржин олширч, далай
тэнгисийнусыг дүүргэ. Бас жигүүртэн шувууд газар дэлхийд өсөнүржиг
хэмээв. 23 Үдэш болоод, өглөө боллоо. Тэр нь тавдахь өдөр болой. 24
Бурхан — Газар дэлхий амьтдыг төрөлтөрлөөр нь буюу мал адгуус,
мөлхөгчид, газрын зэрлэгараатныг төрөл төрлөөр нь бий болог хэмээн
айлдав. Тэр ньёсоор болжээ. 25 Бурхан газар дэлхийн зэрлэг араатныгтөрөл
төрлөөр нь, мал адгуусыг төрөл төрлөөр нь, газраармөлхөгч бүгдийг төрөл
төрлөөр нь бий болгов. Бурханыгхарахад тэр нь сайхан байжээ. 26 Тэгээд
Бурхан — БидӨөрсдийнхөө дүр төрхийн дагуу Өөрсөдтэйгөө адилханхүнийг
бүтээж, далайн загас, огторгуйн пгувууд, мал адгуус,
- 5. бүх
газар дэлхий, газраар мөлхөгч бүгдийг тэдэндзахируулъя хэмээн айлдав. 27
Тэгээд Бурхан Өөрийнхөө дүртөрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр
эрэгтэй,эмэгтэй хүнийг бүтээв. 28 Бурхан тэднийг адислаж, тэДэнд— Өсөн
нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэн,газрыг эзэмш! Далайн
загас, огторгуйн шувууд хийгээдгазар дэлхий дээр хөдөлдөг бүх амьтдыг
захир хэмээнайлдав. 29 Бурхан — Газар дэлхий дээрх үрт ургамал,
үртжимсний мод бүгдийг би та нарт өгнө. Тэр бүхэн та нарынхоол хүнс
болно. 30 Газар дэлхий дээрх бүх зэрлэг араатан,огторгуйн бүх жигүүртэн
шувууд, газраар мөлхөгч амьтайбүхэн, аливаа амьтдад ургамал ногоо
бүгдийг хоол хүнсболгон өгнө хэмээв. Тэгээд тэр нь ёсоор болжээ. 31
БурханӨөрийнхөө бүтээсэн бүгдийг харахад нэн сайхан байжээ.Үдэш болоод,
өглөө болов. Тэр нь зургаа дахь өдөр болой.Эхлэл 22 Ийнхүү тэнгэр газар,
бүх юмс бүрэлдэн тогтжээ. 2 Долоодахь өдөр болоход Бурхан Өөрийн хийж
бүтээсэн ажлаадуусгаж, хийж бүтээсэн ажил нь дууссан учир долоо
дахьөдөртөө Тэрээр амарчээ. 3 Бурхан долоо дахь өдрийг ерөөж,ариун
болгов. Учир нь Бурхан Өөрийн хийж, бүтээж байсанбүх ажлаа дуусгаж, энэ
өдөр амарсан билээ. 4 ЭЗЭН Бурхантэнгэр газрыг бүтээсэн тэр цагт тэнгэр
газар бүтээгдсэн ньийн болой. 5 ЭЗЭН Бурхан газар дэлхий дээр хур
бороооруулаагүй, газар хагалах хүн байгаагүй учир хээр талд модбут
хараахан байхгүй, тариалах талбайд ургамал ногоо арайургаагүй байжээ. 6
Газар дэлхийгээс манан будан хөөрч, бүхгазрын гадаргууг услав. 7 ЭЗЭН
Бурхан тоос шорооноосхүнийг бүтээж, амин амьсгалыг хамраар нь үлээж
- 6.
оруулахад, хүн амьд оршигч болжээ. 8 ЭЗЭН Бурхан дорнозүгт Еденд
цэцэрлэг байгуулаад, тэнд өөрийн бүтээсэнхүнийг авчиржтавьжээ. 9 ЭЗЭН
Бурхан тэнд янз бүрийнмоддыг ургуулсан нь харахад үзэсгэлэнтэй, идэхэд
сайханбайв. Тэр цэцэрлэгийн гол дунд бас амин мод хийгээд сайнмууг
мэдүүлэгч мод байжээ. 10 Еденээс эх авсан нэгэнмөрөн тэр цэцэрлэгийг
усалдаг бөгөөд тэндээс бас дөрвөнмөрөн эх аван салжээ. 11 Эхнийх нь
Пишон гэдэг нэртэйбөгөөд алт байдаг. Хавилагийн бүх нутаг дэвсгэрийг
дайранөнгөрнө. 12 Тэр нутгийн алт нь шижир, тэнд бделлиумхэмээх сувд
хийгээд оникс байдаг байжээ. 13 Хоёр дахьмөрний нэр нь Гихон гэх бөгөөд
Кушийн нутгийг дайранөнгөрнө. 14 Гурав дахь мөрний нэр нь Тигр гэх
бөгөөдАссирийн зүүн талаар урсдаг. Дөрөв дэх мөрөнг Евфратгэдэг юм. 15
ЭЗЭН Бурхан хүнийг аваад, Еден цэцэрлэгийгарчлуулан сахиулахын тулд тэнд
суулгав. 16Тэгээд ЭЗЭНБурхан тэр хүнд тушаан ийнхүү өгүүлэв. — Чи
энэцэцэрлэгийн аль ч модны жимсийг дураараа идэж болно. 17Харин чи сайн
мууг мэдүүлэгч модны жимснээс огт идэжболохгүй. Чи түүнээс идсэн тэр
өдөртөө л зайлшгүй үхнэ!хэмээн айлдав. 18 ЭЗЭН Бурхан — Хүн ганцаараа
байх ньсайн биш учир Би түүнд тохирох туслагчийг бүтээе хэмээнайлджээ.
19 ЭЗЭН Бурхан шороогоор хээр талын янзбүрийн зэрлэг араатан, огторгуйн
янз бүрийн жигүүртэншувуудыг бүтээж, Адам тэдгээрийг хэрхэн яаж
нэрлэхийгүзэхээр тэднийг түүнд авчирж өгчээ. Тэгээд амьтан бүрдАдамын
өгсөн нэр нь тэдний нэр болжээ. 20 Тэгээд Адамбүх мал адгуус, тэнгэр
огторгуйн жигүүртэн шувууд, хээрталын бүх зэрлэг араатанд нэр өгчээ.
Харин Адамд тохирохтуслагч олдсонгүй. 21 ЭЗЭН Бурхан Адамыг гүн
нойрондавтуулж, түүнийг унтаж байх зуур нь хавиргаас нь нэгийг
- 7.
сугалж аваад, ормыг нь махаар бөглөжээ. 22 ЭЗЭН БурханАдамаас авсан тэр
хавиргаараа эмэгтэй хүн бүтээгээд,түүнийгээ Адамд авчиржөгөв. 23 Адам —
Энэ бол яснаасминь авсан яс, Махнаас минь тасалсан мах бөгөөд
ТүүнийгЭрэгтэй хүнээс гаргаж авсан тул Эмэгтэй гэж нэрлэе гэжхэлжээ. 24
Ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод, эхнэртэйгээнийлэн, тэр хоёр нэгэн
бие болох ажгуу. 25 Хүн ба түүнийэхнэр хоёулаа нүцгэн байсан бөгөөд тэд
огт ичсэнгүй.Эхлэл 33 ЭЗЭН Бурханы бүтээсэн аливаа хээрийн зэрлэг
амьтдындотроос могой хамгийн илүү зальтай байжээ. Тэр могой —Та нарт энэ
цэцэрлэгт байгаа бүх модны жимснээс идэжболохгүй гэж Бурхан үнэхээр
хэлсэн үү? хэмээн эмэгтэйгээсасуужээ. 2 Тэр эмэгтэй могойд хандаж — Бид
энэ цэцэрлэгдэх модны жимснээс идэж болно. 3 Харин цэцэрлэгийн
голдбайгаа модны жимсний тухайд Бурхан "Та нар түүнээс бүүид, бас түүнд
бүү хүр, тэгвэл та нар үхнэ" гэж айлдсанхэмээжээ. 4 Тэр могой эмэгтэйд —
Та нар ерөөсөө үхэхгүй.5 Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь
нээгдэн,Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурханмэддэг
билээ гэжээ. 6 Тэгээд тэр модны жимс идэхэдамттай, харахад тааламжтай,
оюун ухааныг нь задалмаарбайсныг тэр эмэгтэй үзээд, түүнээс авч иджээ.
Тэр басөөртэйгөө хамт байсан нөхөртөө өгч, тэр ч иджээ. 7 Тэгээдтэр
хоёрын нүд нээгдэж, хоёулаа нүцгэн байгаагаа мэдээд,инжир модны навчсыг
хооронд нь холбож, өөрсөддөөбэлхэмж хийжээ. 8 Өдрийн сэрүүнд ЭЗЭН
Бурханыцэцэрлэг дундуур алхаж яваа чимээг сонсоод, эр хүнэхнэртэйгээ
хоёул ЭЗЭН Бурханы оршихуйгаас цэцэрлэгийн
- 8. модон дотор
нуугджээ. 9 Гэтэл ЭЗЭН Бурхан хүнийгдуудаж, — Чи хаа байна вэ? гэсэнд 10
тэрээр — Би Таныдууг цэцэрлэг дотор сонсоод, нүцгэн байсан учир
айж,өөрийгөө нуусан юм гэж хэлэв. 11 Тэгтэл Тэр — Чамайгнүцгэн байсныг
хэн чамд хэлсэн бэ? Бүү ид гэж миний чамдтушаасан тэр модны жимснээс чи
идсэн үү? гэж асуусанд 12хүн — Надтай хамт байлгахаар Таны надад өгсөн
тэрэмэгтэй надад тэр модны жимснээс өгсөн. Тэгээд би идсэнгэж хэлэв. 13
ЭЗЭН Бурхан тэр эмэгтэйд — Чи яаж байгаачинь энэ вэ? гэсэнд тэр эмэгтэй —
Тэр могой намайгмэхэлснээс болоод би идсэн гэв. 14 ЭЗЭН Бурхан
тэрмогойд хандаж, — Чи ийм хэрэг хийсэн учир Хамаг маладгуус хийгээд
Хээр талын хамаг зэрлэг амьтдаас илүүгээрхараагдсан болой. Чи
хэвлийгээрээ мөлхөж, Насан туршдаатоос шороо идэх болно. 15 Би чамайг
тэр эмэгтэйтэй өсхонзонтой, Бас чиний үр хүүхдийг тэр эмэгтэйн
үрхүүхэдтэй өс хонзонтой болгох болно. Тэр эмэгтэйн үрхүүхэд чиний
толгойг няцалж, чи түүний өсгийг няцлахболно гээд 16 бас эмэгтэйд — Би
чиний жирэмсний зовлонгүлэмж ихэсгэж, Чи их зовлонтойгоор хүүхэд
төрүүлэхболно. Чи эр нөхрийг хүсэн мөрөөдөж, Эр нөхөр чиньчамайг захирна
гэв. 17 Адамд хандан — Чи эхнэрийнхээүгийг сонсож, "Бүү ид!" гэж Миний
чамд тушаасан модноосидсэн учир Чамаас болж газарт хараалхүрч, Чи
насантуршдаа зүтгэж байж ургацыг нь идэх болно. 18 Газар чамдзангуу ба
халгайг ургуулна. Чи тариалангийн талбайгаасногоо идэх болно. 19 Чи
газар шороондоо эргэж очиххүртлээ Духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо
олжиднэ. Учир нь чамайг газар шорооноос авсан. Чи тоосшороо тул тоос
шороондоо буцаж очих болно гэжээ. 20 Хүнэхнэрээ Ева гэж нэрлэжээ. Учир
нь тэр амьд бүхний эх
- 9. болсон ажээ. 21 ЭЗЭН Бурхан Адам ба
түүний эхнэртзориулж, арьсан дээл хийж өмсгөжээ. 22 ЭЗЭН Бурхан
—Үзэгтүн! Энэ хүн одоо сайн мууг мэдэх талаараа биднийнэгэн адил болсон.
Тэр одоо гараа сунган, бас амийн модныжимснээс авч идээд, мөнх наслах
вий хэмээн айлджээ. 23ЭЗЭН Бурхан хүнийг өөрийг нь гаргаж авсан газар
шороогхагалуулахаар Еден цэцэрлэгээс гарган явуулжээ. 24 ТэгээдБурхан
тэр хүнийг хөөж гаргаад, амийн мод уруу хөтлөхзамыг хамгаалуулахаар Еден
цэцэрлэгийн зүүн талдхөрубууд болон зүг бүрд эргэлддэг галт илдийг
байрлуулантавьжээ.Эхлэл 44 Адам эхнэр Еватайгаа унтаж, Ева нь жирэмслэн,
Каиныгтөрүүлж, — ЭЗЭНий ерөөлээр би хүүтэй боллоо гэж хэлэв.2 Дахиад
тэрээр Каины дүү Абелыг төрүүлжээ. Тэгээд Абелнь хоньчин, Каин нь
тариачин болжээ. 3 Хожим ньКаингазраас авсан үр жимснээсээ ЭЗЭНд өргөл
болгонбарьжээ. 4 Абел бас хонин сүргийнхээ анхны төл болонтүүнийхээ өөх
тосноос өргөжээ. ЭЗЭН Абелыг болонтүүний өргөлийг ойшоон хүлээн авсан
боловч, 5 Каиныгболон түүний өргөлийг ойшоосонгүй. Каин ихэд уурлан,уруу
царайлав. 6 ЭЗЭН Каинд хандаж — Чи юунд уурланавэ? Юуны учир уруу
царайлаад байгаа юм бэ? 7 Хэрэв чисайныг үйлдвэл тэргүүнээ өргөх биш үү?
Хэрэв чи сайныгхийхгүй бол гэм нүгэл үүдэн дээр чинь гэтэн, нүгэл
хилэнцчамайг хүсэвч, чи түүнийг дийлэх ёстой. 8 Каин дүүАбелтайгаа
ярьжээ. Дараа нь хээр талд байхдаа дүү Абелуруугаа дайрч, түүнийг алав. 9
ЭЗЭН — Чиний дүү Абелхаана байна? гэж Каинаас асуухад Каин — Би
мэдэхгүй. Би
- 10. дүүгийнхээ харгалзагч юм уу? гэж хариулав. 10
ЭЗЭН — Чиюу хийчихэв ээ? Чиний дүүгийн цус газраас Над уруухашхирч
байна. 11 Газар амаа ангайж, чиний гараас дүүгийнчинь цусыг авсан тул
чамд газраас хараал хүрч, 12 чамайггазар хагалахад газар чамд дахин үр
жимсээ хайрлахгүй. Чигазар дэлхий дээр хэрэн тэнүүчлэгч болно гэв. 13
КаинЭЗЭНд хандаж, — Миний ял шийтгэл хэт хүнд учир бидааж давж чадахгүй.
14 Та өнөөдөр намайг газрын хөрснөөсзайлуулж байгаа учир би Таны
хараанаас далд орж, газраархэрэн тэнүүчлэгч болно. Надтай уулзсан хэн
боловч намайгална гэжээ. 15 ЭЗЭН түүнд хандаж — Тийм учраас чамайгалсан
хэн боловч долоо дахин илүү хүнд шийтгэл хүлээхболно гэж хэлээд, Каинд
тэмдэг тавьж, түүнтэй уулзсан хэнч түүнийг алахгүй болгов. 16Каин ЭЗЭНий
оршихуйгаасявж, Едений зүүн талд орших Нод гэдэг газарт нутаглансуух
болов. 17 Каин эхнэртэйгээ унтаж, эхнэр ньжирэмсэлж, Енохыг төрүүлэв.
Каин хот байгуулж,түүнийгээ хүүгийнхээ нэрээр Енох гэж нэрлэв. 18
ЕнохИрадыг төрүүлж, Ирадаас Мехуиаел, МехуиаелМетушаелыг төрүүлж,
Метушаел Ламехыг төрүүлжээ. 19Ламех хоёр эхнэр авчээ. Нэгийнх нь нэр
Ада, нөгөөгийнх ньнэр Зилла болой. 20 Адагаас Иабал төржээ. Тэрээр
гэртсууж, малчдын дээд өвөг болов. 21 Түүний дүүгийн нэрийгИубал гэдэг
байжээ. Тэрээр босоо ятгачин ба лимбэхөгжимчдийн дээд өвөг болов. 22
Зилла бас Тубалкаиныгтөрүүлжээ. Тэрээр хүрэл ба төмрөөр янз бүрийн
эдлэлхийдэг дархан болжээ. Тубалкаины охин дүүг нь Наамагэдэг юм. 23
Ламех эхнэрүүддээ хандан — Ада, Зилла,миний дуу хоолойг сонсоцгоо!
Ламехын эхнэрүүдээ, минийүгийг сонсоцгоо! Намайг шархдуулсны төлөө би
нэгэнхүнийг алчихлаа, Намайг гэмтээсний төлөө нэгэн залууг
- 11.
алчихлаа. 24 Каины төлөө ноогдох ял шийтгэл долоо дахинилүү их бол,
Ламехын төлөө ноогдох ял шийтгэл даландолоо дахин илүү их байх болно
гэв. 25 Адам эхнэртэйгээдахин унтаад, эхнэр нь хүү төрүүлж түүнийг Сет
гэжнэрлэв. — Бурхан надад Каины алсан Абелын оронд өөр нэгүр хайрлалаа
гэв. 26 Сет бас нэг хүүтэй болж, түүнийг Еношгэж нэрлэв. Тэр цагаас
эхлэн хүмүүс ЭЗЭНий нэрийг дуудахболжээ.Эхлэл 55 Адамын удам угсааныхны
түүх нь ийм ажгуу. Бурханхүнийг бүтээхдээ Бурханы дүр төрхөөр 2 эрэгтэй,
эмэгтэйхүнийг бүтээжээ. Тэдний бүтээгдсэн өдөр Бурхан тэдэндерөөл
хайрлан, тэднийг хүн хэмээн нэрлэжээ. 3 Адам зуунгучин жил насалж,
өөрийнхөө төрхтэй, өөрийнхөө дүртэйадилхан хүү төрүүлж, түүнийг Сет
хэмээн нэрлэв. 4 АдамСетийг төрснөөс хойш найман зуун жил амьдарч, бас
үрхүүхдүүдтэй болжээ. 5 Адам есөн зуун гучин жил наслаадүхэв. 6 Сет зуун
таван настайдаа Еношийг төрүүлжээ. 7Еношийг төрүүлснээс хойш Сет найман
зуун долоон жиламьдарч, үр хүүхдүүдтэй болжээ. 8 Сет есөн зуун арван
хоёржил наслаад үхэв. 9 Енош ерэн настайдаа Кенаныгтөрүүлжээ. 10 Кенаныг
төрүүлснээс хойш Енош найманзуун арван таван жил амьдарч, үр
хүүхдүүдтэй болжээ. 11Енош есөн зуун таван жил наслаад үхэв. 12 Кенан
даланнастайдаа Махалалелыг төрүүлжээ. 13 Кенан Махалалелыгтөрүүлснээс
хойш найман зуун дөчин жил амьдарч, үрхүүхдүүдтэй болов. 14 Кенан есөн
зуун арван жил наслаадүхжээ. 15 Махалалел жаран таван настайдаа
Иаредыгтерүүлжээ. 16 Махалалел Иаредыг төрүүлснээс хойш
- 12.
найман зуун гучин жил амьдарч, үр хүүхдүүдтэй болов. 17Махалалел найман
зуун ерэн тав наслаад үхжээ. 18 Иаредзуун жаран хоёр настайдаа Енохыг
төрүүлжээ. 19 ИаредЕнохыг төрүүлснээс хойш найман зуун жил амьдарч,
үрхүүхдүүдтэй болов. 20 Иаред есөн зуун жаран хоёр наслаадүхжээ. 21 Енох
жаран таван настайдаа Метуселагтөрүүлжээ. 22 Метуселаг төрүүлснээс хойш
Енох гурванзуун жил Бурхантай хамт явж, үр хүүхдүүдтэй болжээ. 23Енох
гурван зуун жаран тав наслав. 24 Енох Бурхантай хамтявж байсан ба Бурхан
түүнийг авч явсан учир тэрээрдэлхийд байсангүй. 25 Метусела зуун наян
долооннастайдаа Ламехыг төрүүлжээ. 26 Ламехыг төрүүлснээсхойш Метусела
долоон зуун наян хоёр жил амьдарч, үрхүүхдүүдтэй болжээ. 27 Метусела
есөн зуун жаран еснаслаад үхэв. 28 Ламех зуун наян хоёр настайдаа
хүүтөрүүлжээ. 29 Ламех түүнийг Ноа гэж нэрлээд "ЭЗЭНийхараасан газар
шороог хагалах хүнд хүчир ажил болонгарын маань хүнд хөдөлмөрөөс энэ
хүүбиднийг амраана"гэж хэлжээ. 30 Ноаг төрүүлснээс хойш Ламех таван
зуунерэн таван жил амьдарч, үр хүүхдүүдтэй болжээ. 31 Ламехдолоон зуун
далан долоо наслаад үхэв. 32 Ноа таван зууннас насалсны дараа Шем, Хам,
Иафетыг төрүүлжээ.Эхлэл 66 Газар дээр хүн өнөр өтгөн болж эхлэн тэдэнд
охид төрөхболсон үед 2 Бурханы хөвгүүд хүний охидын гоо үзэсгэлэнгүзээд,
тэднээс сонгосон болгоноо эхнэр болгов. 3 ТэгэхэдЭЗЭН — Миний Сүнс
хүнтэй үүрд хамт оршихгүй болно.Учир нь хүн бол махан бие юм. Харин
тэдний өдрүүд нь нэгзуун хорин жил болно гэжээ. 4 Тэр үед газар дэлхий
дээр
- 13. Нефилим байсан бөгөөд түүний дараа ч бас
Бурханыхөвгүүд хүний охидыг авч, хүүхэд төрүүлжээ. Тэдгээр ньхүчтэй,
баатарлаг, эрт цагийн алдарт хүмүүс байжээ. 5ЭЗЭН дэлхий дээрх хүмүүсийн
бузар гэм нь үлэмж их, бастэдний сэтгэл санаа, хүсэл бодол бүхэн нь
ямагт муухайболсныг хараад, 6 Өөрөө хүнийг газар дээр
бүтээсэндээхарамсан, сэтгэл зүрхдээ гашуудав. 7 ЭЗЭН — Би
тэднийгбүтээсэндээ харамсаж байгаа учир Өөрийн бүтээсэн хүнийггазрын
хөрснөөс арчин зайлуулахдаа хүнээс авахуулаад маладгуус, мөлхөгчид,
жигүүртэн шувуудыг ч хүртэл үлдээхгүйгэж хэлэв. 8 Харин Ноа ЭЗЭНий
мэлмийд тааллыг олжээ. 9Ноагийн удам угсаа ийм болой. Ноа бол зөв
шударга,өөрийн үеийнхний дунд гэм зэмгүй хүн байв. 10 ТэрээрБурхантай
хамт явж, гурван хүү төрүүлсэн ба тэдгээр ньШем, Хам, Иафет болой. 11
Тэр цагт Бурханы өмнө газардэлхий завхарч, дэлхий хүчирхийллээр дүүрэв.
12 Бурханыгхарахад дэлхий нь завхралд автсан байжээ. Учир нь дэлхийдээрх
мах цустай бүхний үйл явдал эвдрэн завхарчээ. 13Бурхан Ноад хандан —
Газар дэлхий мах цустай бүхнээсболж хүчирхийллээр дүүрч байгаа учир
эцсийнх нь өдөрМиний өмнө болж, Би тэднийг газартай нь хамт устгана.
14Чи хуш модоор өөртөө хөвөгч авдар хийж, түүн дотроотасалгаанууд
гаргаж, дотор гадаргүй давирхай түрх. 15 Чиүүнийг яаж хийх вэ гэвэл,
Хөвөгч авдрын урт нь гурванзуун тохой, өргөн нь тавин тохой, өндөр нь
гучин тохойбайна. 16 Хөвөгч авдартаа гэгээвч хийхдээ авдрын оройгооснэг
тохойн дотор хийнэ. Бас хөвөгч авдрын хажуу талдхаалга гаргана. Чи
авдрыг дээд, дунд, доод давхар бүхийхийнэ. 17 Би газар дэлхийд үер
буулгаж, тэнгэрийн доорхамин амьсгаатай биетэн бүхнийг устгана. Газар
дэлхий дээрбайгаа бүхэн үхнэ. 18 Харин Би чамтай гэрээ байгуулж, чи
- 14.
өөрийн хөвгүүд, эхнэр, бэрүүдтэй хамт тэр хөвөгч авдарторох болно. 19
Чи өөртэйгөө хамт амьд үлдээхийн тулд махцустай амьтан бүхнээс эр, эмийг
хос хосоор нь хөвөгчавдарт аваачиж оруул. 20 Амьд үлдэхийн тулд
жигүүртэншувууд төрөл төрлөөс, адгуус амьтад төрөл төрлөөс, хамаггазраар
мөлхөгчид төрөл төрлөөсөө хос хосоороо чамд очихболно. 21 Чи идэх бүх
хоол хүнсээ өөртөө авч хадгал. Тэр ньчиний болон тэдгээрийн хоол болно
гэжээ. 22 Ноа тийнхүүүйлдэж, Бурханы өөрт нь тушаасан бүхнийг
ёсооргүйцэтгэжээ.Эхлэл 77 ЭЗЭН Ноад хандаж — Энэ үеийнхний дотроос чи
Минийөмнө зөв шударга байгааг Би харсан учраас чи болон чинийбүх гэр
бүлийнхэн энэ хөвөгч авдарт ор. 2 Чи бүх цэвэрамьтны төрөл бүрээс долоо
долоог эр эмээр нь, бузарамьтны төрөл бүрээс хоёр хоёрыг эр эмээр нь
өөртөө ав. 3Бас бүх газар дэлхий дээр үр удмыг нь амьд үлдээхийн
тулдтэнгэр огторгуйн жигүүртэн шувуудын төрөл бүрээс долоодолоог эр
эмээр нь ав. 4 Одоогоос долоо хоногийн дараа Бидөчин өдөр, дөчин шөнийн
турш бороо оруулж, өөрийнхөөбүтээсэн амьтай бүхнийг газрын хөрснөөс
арчина гэв. 5 Ноаөөрт нь ЭЗЭНий тушаасан ёсоор бүхнийг хийжээ. 6
Дэлхийдээр үер болоход Ноа зургаан зуун настай байлаа. 7 Ноа ньхөвгүүд,
эхнэр, бэрүүдтэйгээ хамт үерийн усны улмаасхөвөгч авдартаа оржээ. 8
Цэвэр амьтад, бузар амьтад,шувууд болон газраар мөлхөгч бүхэн 9 Бурханы
Ноадтушаасан ёсоор эр эм, хос хосоороо Ноад очиж, хөвөгчавдарт нь оржээ.
10 Тэгээд долоо хоногийн дараа дэлхийдүерийн усбуув. 11 Ноаг зургаан
зуун нас хүрсэн тэр жилийн
- 15. хоёр дахь сарын арван долооны
өдөр газрын гүний бүхбулаг асар ихээр оргилж, тэнгэрийн усны хаалт
нээгджээ. 12Дөчин өдөр, дөчин шөнийн турш дэлхий дээр борооасгарав. 13
Яг тэр өдөртөө Ноа, түүний хөвгүүд Шем, Хам,Иафет, Ноагийн эхнэр болон
гурван бэр нь хөвөгч авдартааоров. 14 Мөн тэд болон бүх араатан амьтад
төрөлтөрлөөрөө, бүх мал адгуус төрөл төрлөөрөө, бүх газраармөлхөгч төрөл
төрлөөрөө, бүх жигүүртэн шувууд төрөлтөрлөөрөө, 15 амин амьсгаатай
хамаг биетэн хос хосоорооНоад очиж, хөвөгч авдарт нь оржээ. 16Орсон
болгон нь бүхмахан биетний эр эм байв. Бурханы Ноад тушаасан ёсоорхөвөгч
авдарт орсонд ЭЗЭН түүний араас хаажээ. 17 Газардэлхий дээр дөчин хоног
үер бууж, ус нэмэгдэхэд, хөвөгчавдар газраас дээш хөвөн гарч ирэв. 18
Ус улам ихсэн, газардээгүүр бялхан хальж, хөвөгч авдар усны мандал дээр
хөвжбайв. 19 Газар дэлхий дээрх ус улам хүчтэй хальж,тэнгэрийн доорх
өндөр уулс бүтд усаар бүрхэгджээ. 20 Усарван таван тохой дээш өргөгдөж,
уулс усаар бүрхэгджээ.21 Газар дэлхий дээрх хөдлөгч хамаг амьтан:
жигүүртэншувуу, мал адгуус, ан араатан, газраар мөлхөгч бүхэнхийгээд бүх
хүн төрөлхтөн үхжээ. 22 Хуурай газар дээрххамартаа амийн сүнсний
амьсгаатай бүхэн үхэв. 23 ИнгээдТэрээр хүнтөрөлхтнөөс авахуулаад араатан
амьтад, газраармөлхөгч, тэнгэр огторгуйн жигүүртэн шувууд хүртэл
газардээрх хамаг амьтныг арчин зайлуулсан бөгөөд тэд бүгдгазрын хөрснөөс
арчигджээ. Гагцхүү Ноа болон түүнтэйхамт хөвөгч авдарт байгсад л
үлджээ. 24 Ус зуун тавинхоногийн турш дэлхий дээр хальж байв.Эхлэл 8
- 16.
8 Бурхан Ноа болон түүнтэй хамт хөвөгч авдарт байсан бүхараатан амьтан
хийгээд мал адгуусыг санав. Бурхан газардэлхий дээр салхи салхилуулсанд
ус татарчээ. 2 Газрынгүний булаг хийгээд тэнгэрийн усны хаалт
хаагдаж,тэнгэрээс орж байсан бороо зогслоо. 3 Ус нь газардэлхийгээс
татран татарсаар зуун тавин хоног болоодбагасжээ. 4 Долдугаар сарын
арван долооны өдөр онгоцАрарат ууланд тогтов. 5 Ус аравдугаар сар хүртэл
татрантатарсаар аравдугаар сарын нэгний өдөр уулсын оргилхарагдах
боллоо. 6 Дөч хоногийн дараа Ноа хөвөгч авдартхийсэн гэгээвчээ нээн, 7
нэгэн хэрээг гадагш гаргаж тавихадтэр хэрээ газар дэлхийг хуурай болтол
нааш цааш ниссээрбайжээ. 8 Тэрээр газрын хөрснөөс ус татарсан
эсэхийгмэдэхийн тулд бас нэгэн тагтааг гаргаж нисгэжээ. 9 Гэтэлгазрын
гадарга бүхлээрээ устай байсан тул тэр тагтаа хөлтавих газар ололгүй
түүн уруу хөвөгч авдартаа буцаж ирэв.Ноа гараа сунган, түүнийг тосож
аваад, хөвөгч авдартааоруулжээ. 10 Тэрээр бас нэг долоо хоног хүлээгээд,
нөгөөхтагтаагаа хөвөгч авдраас дахин гаргалаа. 11 Тагтаа нь үдэштүүн
дээр буцаж ирэхдээ амандаа чидун модны шинэхэннахиа зуусан байжээ.
Ингээд Ноа газрын ус татарсныгмэджээ. 12 Тэгээд бас нэг долоо хоног
хүлээгээд, мөнөөхтагтааг гаргаж тавьсанд ахин түүн уруу эргэж ирсэнгүй.
13Зургаан зуун нэг дэх жилийн нэгдүгээр сарын нэгний өдөргазрын гадарга
дээрх ус татарсан байв. Тэгээд Ноаг хөвөгчавдрынхаа дээврийг аваад
харахад газрын гадарга хэдийнэхуурай болсон байлаа. 14 Хоёрдугаар сарын
хорин долооныөдөр газар хатсан байв. 15 Бурхан Ноад 16 — Чи
эхнэр,хөвгүүд, бэрүүдээ аваад хөвөгч авдраасаа гар. 17 Чиөөртэйгөө хамт
байгаа бух мах, цустай амьтан: жигүүртэншувууд, мал адгуус, газраар
мөлхөгчид бүгдийг гаргаж
- 17. ирэгтүн. Ингэснээр тэдгээр амьтад
газар дээр үржин олшрохболно! гэв. 18 Тэгээд Ноа хөвгүүд, эхнэр,
бэрүүдээ аваадгарч иржээ. 19 Бүх араатан амьтан, бүх мөлхөгч,
бүхжигүүртэн шувуу, дэлхий дээрх хамаг хөдлөгчид төрөлтөрлөөрөө хөвөгч
авдраас гарчээ. 20 Ноа ЭЗЭНд зориулантахилын ширээ босгож, бүх цэвэр
амьтад, бүх цэвэршувуудаас аваад, тахилын ширээн дээр шатаалт
тахилөргөв. 21 Тэгэхэд ЭЗЭН тааламжит анхилуун үнэрийгтаашаан соёрхож,
дотроо айлдсан нь — Би хүн төрөлхтнөөсболж газрыг дахин хэзээ ч
хараахгүй. Хүний зүрхнийхандлага нь бүр багаас нь бузар муу байдаг. Би
хамагамьтныг урьдынх шигээ дахин хэзээ ч устгахгүй. 22 Газардэлхий
байсан цагт Тариа тарих ба ургац хураах, Хүйтэн бахалуун, Зун ба өвөл,
Өдөр ба шөнө тасралтгүй үргэлжлэхболно гэжээ.Эхлэл 99 Бурхан, Ноаг болон
түүний хөвгүүдийг ерөөн, тэдэнд —Та нар олон үр хүүхэдтэй, өнөр өтгөн
болж, газар дэлхийгдүүргэгтүн. 2 Газар дэлхий дээрх араатан амьтан
бүхэн,огторгуйн жигүүртэн шувуу бүхэн, газраар мөлхөгч бүхэн,далайн
загас жараахай бүхэн та нараас айж эмээнэ. Тэд танарын гарт орох болно. 3
Аливаа амьд амьтан та нарын хоолхүнс болно. Би та нарт ургамал ногоог
өгсөн шигээ одоо биэнэ бүхнийг та нарт өгч байна. 4 Та нар зөвхөн махыг
амь ньболох цустай нь идэж болохгүй. 5 Тэгвэл Би та нарын цус,амин цусыг
заавал нэхнэ. Амьтан бүрээс ч би түүнийгнэхнэ. Хүн хийгээд хүний ах дүү
бүрээс ч нэхнэ. 6 Хэнхүний цусыг урсгана, Түүний цусыг хүн урсгана.
Учир ньБурхан Өөрийн дүрээр хүнийг бүтээжээ. 7 Та нар олон үр
- 18.
хүүхэдтэй өнөр өтгөн болж, Газар дэлхийгээр дүүрч, үржинөсөгтүн гэжээ. 8
Бурхан Ноа болон түүнтэй хамт байсанхөвгүүдэд нь өгүүлрүүн 9 — Би
Өөрийнхөө гэрээг та нартайболон та нарын үр хүүхэдтэй, 10 бас та нартай
хамт байсанбүх амьтан, жигүүртэн шувууд, мал адгуус, газрын бүхамьтан,
хөвөгч авдраас гарсан бүхэнтэй буюу дэлхий дээрхбүх араатан амьтантай
байгуулна. 11 Би та нартай гэрээбайгуулна. Хамаг амьтныг дахин хэзээ ч
үерийн усандустгахгүй. Газар дэлхийг сүйрүүлэх үер дахин хэзээ
чболохгүй. 12 Бурхан — Энэ бол та нартай болон та нартайхамт байгаа бүх
амьтантай үеийн үед байгуулах Минийгэрээний тэмдэг болой. 13 Би үүлэнд
солонгоо татуулж, тэрнь Миний дэлхийтэй байгуулсан гэрээний тэмдэг
болно. 14Намайг газар дээр үүл хуралдуулахад, тэр үүлэн дээрсолонго
харагдахад, 15 Би Миний болон та нарын, махцустай бүх амьтны хооронд
байгуулсан өөрийн гэрээг санандурсах болно. Ус дахин хэзээ ч мах цустай
бүхнийг устгахүер болохгүй. 16 Үүлэн дээр солонго татахыг Би
хараад,Бурхан Миний болон дэлхий дээрх мах цустай хамагамьтны хооронд
байгуулсан мөнхийн гэрээгээ санан дурсахболно гэв. 17 Бурхан Ноад — Энэ
бол Миний болон дэлхийдээрх хамаг амьтны хооронд Миний байгуулсан
гэрээнийтэмдэг болно гэв. 18 Хөвөгч авдраас гарч ирсэн Ноагийнхөвгүүд нь
Шем, Хам, Иафет нар бөгөөд Хам нь Канааныэцэг болой. 19 Тэд бол Ноагийн
гурван хөвгүүн бөгөөдхүмүүс тэднээс гарч дэлхий дээгүүр тархсан ажээ.
20 Ноатариалангийн ажил эрхэлж, усан үзмийн мод тариалжээ. 21Үүний дараа
тэрээр усан үзмийнхээ дарснаас ууж согтоод,майхан дотроо нүцгэн байв.
22 Канааны эцэг Хам эцгийнхээнүцгэн байгааг хараад, гадаа гарч, хоёр
ахдаа хэлжээ. 23Шем, Иафет хоёр нэг дээл авч, мөрөн дээрээ нөмрөөд, ар
- 19.
тийшээ ухарсаар эцгийнхээ нүцгэн биед нөмөргөөд, нүцгэнбайдлыг нь
харахгүйн тулд нүдээ буруулав. 24 Ноагийнсогтуу нь гарч, өөрийнх нь
төлөө бага хүүгийнхээ юухийснийг мэдээд 25 — Канааныг хараал идэж, Тэр
ахнарынхаа боолынбоол болох болтугай гэжээ.
No comments:
Post a Comment