Saturday, May 3, 2014

монгол хэлний журамлагдсан үгс

  • 1. 2011 оны 10 сарын 05 өдөр дугаар  "Кирил бичгийн бичлэгийн стандарт тогтоох тухай“Төрийн албан ѐсны хэлний тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.16 дахь хэсэг,”Соѐлынтухай” хуулийн 13 дугаар зуйлийн 2 дахь хэсэг.Кирил бичгийн бичлэгийн стандарттогтоох мэргэжлийн комиссын дүгнэлтийг үндэслэн тогтоох  нь:1. Кирил бичгийн бичлэгийн стандартыг тогтоосон монгол болон гадаад хэлний үгсийг 1,2дугаар хавсралтын ѐсоор,гадаад үгсийн монгол орчуулгыг 3 дугаар хавсралтын ѐсоор баталсугай.2. Бичлэгийн стандартыг тогтоосон үгсийг албан бичиг болон олон нийтэд зориулсан бүхтөрлийн ном,сурах бичиг,мэдээлэл,хаяг,шошгод мөрдөн хэрэглэж байхыг төрийн болонтөрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийн редакциуд,ном хэвлэдэгбайгууллага,бүх шатны сургуулийн багш нар, тэдгээр сургуулийн сурах бичгийгзохиогчид,хянан тохиолдуулагч нар,зар сурталчилгааны агентлагуудад үүрэг болгосугай.

Tuesday, April 15, 2014

монгол хэлний үг бүтэх ёс

  • Үг бүтэх ёсны тухай товч ойлголт Аливаа хэлний бэлэн байгаа материал(бүтээвэр, үг, холбоо үг гэх мэт) дээр тулгуурлан шинэ үг бүтэх арга, хэрэглүүр, зүй тогтлыг судлах хэлшинжлэлийн салбар ухааныг үг бүтэх ѐсны судлал гэнэ. Үг бүтэх ѐсны судлах зүйл нь үүсмэл үг юм.. Авиа сэлгэх арга МХ-ний хөгжлийн үед үг бүтээх үндсэн арга байсан авиа сэлгэх арга нь ОЦМХ-д бүтээлч биш туслах аргад хамаардаг. Жишээ нь: пал, пас, пар, пад; давших, дэвших; цагаан, цэгээн; андуу, эндүү гэх мэт.

монгол хэлний хорших ёс

  • Хорших ёс гэж юу вэ? • Монгол хэлний дэлхийн бусад хэлнээс ялгарах өвөрмөц нэгэн үзэгдэл бол хорших ёс юм. Хорших ёс хэмээх нэгэн сонирхолтой үзэгдэлийг хоршоо үгийн хэмжээнд түлхүү судлаж байснаас хэллэг, хэлц, үгүүлбэр, эх, цогцолборын төвшинд тэр бүр судалсангүй. Хорших ёс гэдэг тэнцэлийг барих монгол ухаан юм. • Бид энэ хичээлдээ хорших ёсны хэвчээ хүрээнд хамаарах зөвхөн хоршоо үг, болон хэллэгийн талаар дурдах юм. • Хоршоо үгийн хувьд бүтэц нь хэдийгээр хоёр зүйл хоршин нийлж бүтсэн гэдэг энгийн логиктой мэт боловч чухам яагаад хоршин хэрэглэдэг нь монгол хүний сэтгэлгээний өвөрмөц онцлогтой холбоотой гэж үзэлтэй. • Энэ нь нүүдэлчин монголчуудын байгалийн ч бай, нийгмийн ч бай аливаа зүйлийг сондгойруулахгүй байх, тэгшлэх, тал алдахгүй байх, хүлээцтэй байх, зэрэг сэтгэлгээний өвөрмөц онцлогтой холбоотой гэж үзмээр.

Sunday, April 6, 2014

мэргэн үгс

Ухаарал хайрлах мэргэн үгс
Онодог алддаг үгнүүд ёстой хаа сайгүй л байна. Авах гээхийн ухаан гэж бий. Түүгээрээ шүүгээд дараах үгсээс өөрт таалагдсаныг тогтоогоод аваарай. Та бүхэнд зориулж буй ухаарал хайрлах үгсээ "Өнөөдөр таны сэлгүйцэж өнгөрүүллсэн өдөр Өчигдөр нас барсан хүний хувьд хэзээ ч олдхооргүй мөч" гэсэн үгээр эхлэе. 
"Мунхаг хүнд таарсан хариулт бол дуугүй байх гэдгийг мэдэж ав" Күнз

Friday, April 4, 2014

mongolian bible's 2000 word

 www.slideshare.com

Хуучин Гэрээ

  •  Эхлэл 1 1/ Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ. 2 Газар нь ямар ч хэлбэр дүрсгүй, эзгүй хоосон, гүний гадаргуу дээгүүр нь харанхуй бүрхэж, Бурханы Сүнс усны мандал дээгүүр элин хальж байлаа. 3 Тэгээд Бурхан — Гэрэл бий болог! гэсэнд гэрэл бий болов. 4 Бурханыг харахад тэр гэрэл нь сайхан байв. Бурхан гэрлийг харанхуйгаас салгажээ. 5 Бурхан гэрлийг өдөр, харанхуйг шөнө хэмээн нэрлэжээ. Үдэш болоод, өглөө болжээ. Тэр нь анхны өдөр болой. 6 Бурхан — Усан дотор огторгуй бий болж, усыг уснаас салгаг! гэж айлдав. 7 Тийнхүү Бурхан огторгуйг бий болгоод, огторгуйн дээрх усыг огторгуйн доорх уснаас салгасанд тэр нь ёсоор болов. 8 Бурхан огторгуйг тэнгэр гэж нэрлэжээ. Үдэш болоод, өглөө боллоо. Тэр нь хоёр дахь өдөр бөлгөө. 9 Бурхан — Тэнгэрийн доорх ус нэг дор хуримтлагдаж, хуурай газар ил гараг! хэмээсэнд тэр нь ёсоор болжээ. 10 Бурхан хуурай газрыг эх газар, хуримтлагдсан усыг далай хэмээн нэрлэв. Бурханыг харахад тэр нь сайхан байжээ. 11 Тэгээд Бурхан — Газар дэлхий нялх ногоо, үрт ургамал, үрт жимсний модыг төрөл төрлөөр нь ургуулаг! гэсэнд тэр нь ёсоор болжээ. 12 Газар дэлхий нялх ногоо, үрт ургамал, үрт жимсний модыг төрөл төрлөөр нь ургуулав.

Friday, March 28, 2014

монгол хэлний үүсэл хөгжил

 монгол хэл бичиг
  •  Монгол үндэстний эрт эдүгээ цагийн хэл аялгуу, үсэг бичгийг хамтад нь Монгол хэл бичиг гэнэ. • Хэл шинжээчид Монгол хэлийг төрөл гарал аар нь Түрэг, Тунгус зэрэг салбар бас багтах Алтай язгуурын Монгол бүлэгт Дагуур, Дуншян, Могол зэрэг хэд хэдэн хэлний хамтаар гол төлөөлөгч нь болгон харъяалуулдаг.

Wednesday, March 5, 2014

авианы хувьсах ёс

  1. Ярианы урсгалд авиа хувьсах ѐсны тухай Авиа ижилсэх ѐс Эгшиг авиа ижилсэх ѐс Гийгүүлэгч авиа ижилсэх ѐс Авиа ондооших ѐс Эгшиг авиа ондооших ѐс Гийгүүлэгч авиа ондооших ѐс 

Friday, February 28, 2014

Монгол хэлний нэр зүй

   НЭР ЗҮЙН СУДЛАХ ЗҮЙЛ • Үгийн сангийн бүх үгийг нэрийтгэл нэр, оноосон нэр гэж 2 хувааж болно. • Нэрийтгэл нэр гэдэг нь үгийн сангийн үндсэн үг буюу бүх үг юм. • Харин нэг төрлийн олон зүйлийг ялгаж өгсөн нэрийг оноосон нэр гэнэ. • Аливаа оноосон нэрийн бүтэц, гарал үүсэл, түүхэн өөрчлөлт, нийгмийн үүргийг судалдаг шинжлэх ухааныг нэр зүй гэнэ.

Thursday, February 27, 2014

нүүр хуудас

                                                        Удиртгал
 

монгол хэлтэй холбогдолтой   мэдээллийг нийтлэв.
        Үүнд:              
  •   монгол хэлний нэр зүй
  • монгол хэлний үгийн сан
  • монгол хэлний өгүүлбэр зүй
  • монгол хэлний   тайлбар  толь